"Баримтаа аваарай" өдөрлөг зохион байгууллаа

2022/09/02
 "Баримтаа аваарай" өдөрлөг зохион байгууллаа

Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн хэрэгжилтийг хангуулах, пос машин ашиглах боломжгүй бизнес эрхлэгчдэд төлбөрийн баримт олгох хялбар шийдэл QR кодыг хэрхэн ашиглах, иргэд цахим төлбөрийн баримт хэрхэн үүсгээ авах боломжийн талаар сурталчлан таниулах зорилгоор “БАРИМТАА АВААРАЙ” өдөрлөгийг татварын хэлтсээс зохион байгууллаа.

Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байрлах зах худалдааны төвүүдэд бизнесийн үйл ажиллагаа эрхлэгч 700 орчим иргэний байршилд тухайн цахим төлбөрийн QR наалтыг бүрэн нааж байршуулсан байна. Тиймээс иргэн та худалдан авалт хийсэн тухай бүртээ Ebarimt апплэйкшинаар цахим төлбөрийн QR наалтыг уншуулан төлбөрийн баримтаа авах боломжтой болжээ.

Дорнод аймгийн бизнес эрхлэгчдийн хэвлэж иргэд, аж ахуйн нэгжид олгосон төлбөрийн баримт олголтын тоо, төлбөрийн баримтын дугаараар сугалааны азтан болсон иргэдийн тоо улсын дунджаас өндөр буюу Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул аймгийн дараа эрэмбэлэгддэг байна.

 

 

 

 

 

"Баримтаа аваарай" өдөрлөг зохион байгууллаа  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх