Баянтүмэн сум Гурван нуур гэх газарт устгалын цэг байгуулан ажиллаж байна

2022/09/05
Баянтүмэн сум Гурван нуур гэх газарт устгалын цэг байгуулан ажиллаж байна

Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутагт өнөөдрийн  байдлаар үхрийн арьс товруутах өвчнөөр 36 өрхийн 213 үхэр өвчилсөн байна. Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутагт Гурван нуур гэх газарт устгалын цэгийг байгуулж өнөөдрийн байдлаар 30 удаагийн устгалыг хийж 213 үхэр устгасан байна.

Үхрийн арьс товруутах өвчнөөр өвчилсөн малыг тухай бүрд нь устгаж байгаа боловч техник хэрэгсэл эвдрэх зэрэг асуудал гарч цаг хугацаа алдах тохиолдол байгааг хэллээ. Гэхдээ устгалыг технологийн дагуу хийж гүйцэтгэж ариутгалын 3 хяналтын 4 пост ажиллуулан хяналт тавин ажиллаж байна.

Үхрийн арьс товруутах өвчин гарснаас хойш Мал эмнэлгийн ерөнхий газраас 2 удаагийн ажлын хэсэг ажиллаж арга зүйн зөвлөмжөөр ханган ажиллажээ. Малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчинтэй тэмцэх ажилд аймгийн Засаг даргын нөөц сангаас 98.0 сая  төгрөг, сумаас 10.0 сая төгрөгийг нийт 108.0 сая төгрөгийг зарцуулаад байна.

Хорио цээрийн дэглэмийг зөрчсөн 4 зөрчилд 8 иргэнд хариуцлага тооцох ажлыг мэргэжлийн байгууллага хийж байна. Гамшгийн бэлэн байдал, хорио цээрийн дэглэмийн үед нийт 29 машин техник хэрэгсэл, 275  төрийн албан хаагч, иргэн дайчлагдан ажиллаж байна.

 

Баянтүмэн сум Гурван нуур гэх газарт устгалын цэг байгуулан ажиллаж байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх