2022 оны өсвөрийн шатарчдын 14-16 насны ангиллын Дэлхийн аваргын шалгаруулах тэмцээн Румын улсын Мамаиа хотод зохион байгуулагдах гэж байна.
Тус тэмцээнд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р сургуулийн 9-р ангийн сурагч “ЦЭЦ” шатрын клубын шатарчин спортын дэд мастер Эрдэнэбатын Төгстөгөлдөр эх орноо төлөөлөн оролцохоор өнөөдөр мордлоо.
"ДОРНОД ИРЭЭДҮЙ” сангаас түүний тэмцээний зардалд хандив өргөж багагүй дэмжлэг үзүүлж амжилт хүсэн Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Шатарчдын ДАШТ-нд оролцох Э.Төгстөгөлдөрт Дорнод ирээдүй сан дэмжлэг үзүүллээ | |
Jaran.MN Facebook |