Нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан “Нутгийн өөрөө удирдах ёсны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт онол практикийн бага хурлыг анх удаагаа зохион байгуулж байна. Тус үйл ажиллагааны хүрээнд иргэд, судлаачид, оюутан сурагчдын дунд “Нутгийн өөрөө удирдах, цаашдын чиг хандлага” сэдэвт илтгэлийн уралдаан, “Бидний мэдэх нутгийн өөрөө удирдах байгууллага” сэдэвтэй эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна.
“Нутгийн өөрөө удирдах байгууллага, цаашдын чиг хандлага” сэдэвт илтгэлийн уралдаан:
1. Оролцогчид
- Бүх шатны боловсролын байгууллагын багш, судлаачид
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтнууд
- Төрийн албан хаагчид
- Иргэд
2. Хугацаа
- Илтгэлийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны 17.00 цагаас өмнө .docx, .pptx өргөтгөлийн файлаар ith.dornod@gmail.com хаягаар хүлээж авна.
- Хэлэлцүүлэг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 13.00 цагаас Дорнод Их сургуулийн 102 тоот хурлын зааланд болно.
“Бидний мэдэх нутгийн өөрөө удирдах байгууллага” сэдэвтэй эсээ бичлэгийн уралдаан:
1.Оролцогчид
- Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид
- Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагчид
- Политехникийн коллежийн суралцагчид
2. Эсээ шалгаруулах үе шат, хугацаа
- 1-р шатны шалгаруулалтыг сургууль тус бүр дээр 2022 оны 10 дугаар сарын
05-ны өдрөөс өмнө хийж, эхний 3 байранд шалгарсан эсээг тус өдрийн 17.00 цагаас өмнө хэвлэмэл байдлаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд ирүүлнэ.
- 2-р шатны шалгаруулалтыг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө хийж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд хүлээлгэж өгнө
"Нутгийн өөрөө удирдах ёсны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт илтгэлийн уралдаан зарлалаа | |
Jaran.MN Facebook |