Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн ээлжит 5-р хурал өнөөдөр боллоо. Уг хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар ДБЭХС ТӨХК, Дорнод НАА ОНӨААТҮГ, Хүнс хөдөө аж ахуйн газар, Чойбалсан хөгжил ОНӨААТҮГ-уудын мэдээлэл сонслоо. Мөн малын гоц халдварт өвчлөлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээний талаарх Мал эмнэлгийн газрын мэдээлэл болон Шугам хоолойн засварын явцын талаар ГХБХБГ-ын мэдээллийг сонсож цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
ИТХ-ын зөвлөлийн хурлаар өвөлжилтийн бэлтгэл, малын гоц халдварт өвчний асуудлаар хэлэлцлээ | |
Jaran.MN Facebook |