Үхрийн арьс товруутах өвчнөөр өвчилсөн 1176 үхрийг устгажээ

2022/10/17
Үхрийн арьс товруутах өвчнөөр өвчилсөн 1176 үхрийг устгажээ

Өнгөрсөн жилээс эхлэн шинээр дэгдсэн үхрийн арьс товруутах өвчнөөр энэ жил Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Халхгол, Матад, Баяндун, Дашбалбар сумдын 14 багийн 15 голомтын 192 өрхийн 1176 толгой үхэр өвчилж, 100 хувь буюу 192 өрхийн 1176 толгой үхрийг устгалд хамруулсан байна. Өвчилсөн үхрийг сумдаар нь авч үзвэл, 

  • Баянтүмэн сумын хэмжээнд 1,2,3-р багийн 37 өрхийн 214 толгой үхэр өвчилж, 37 өрхийн 214 толгой үхэр
  • Булган сумын 1,2,4 дүгээр багийн 7 өрхийн 33 толгой үхэр өвчилж, 7 өрхийн 33 толгой үхэр 
  • Матад сумын 1,4,5 дугаар багийн 5 өрхийн 19 толгой үхэр 
  • Халхгол сумын хэмжээнд Ялалт, Ташгайт, Цогтсүмбэр багийн 3 голомтод нийт 114 малчин өрх, ХЦ-ийн 6 анги, 2 ААН-ийн нийт 846 толгой үхэр
  • Баяндун сумын 3 дугаар багийн 2 өрхийн 4 толгой үхэр өвчилж, 4 толгой үхэр 
  • Дашбалбар сумын 1 дүгээр багийн 19 өрхийн 60 толгой үхэр өвчилж устгагджээ. 

Уг өвчинтэй тэмцэх чиглэлээр Халхголд 3 пост; Баянтүмэн суманд 1 пост; Булган суманд 1 пост; Матад 2 пост; Дашбалбар 1 пост; Хэрлэн голын 3 гүүрний пост; Хөлөнбуйр суманд 1 пост Нийт 12 пост гаргаж хорио цээрийн дэглэмийн хэрэгжилт, хүн, мал, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж ажиллаж байна.

Үхрийн арьс товруутах өвчинтэй тэмцэх арга хэмжээний хүрээнд 6 сумын голомт болон сэжигтэй бүсийн малчин өрхийн хашаа хороо, худаг, уст цэг, бэлчээр, устгалын цэгийн нийт 63,940 мкв талбайд  халдваргүйтгэлийн арга хэмжээг зохион байгуулжээ. 

Аймгийн Онцгой комиссын 2022 оны 25 дугаар тогтоолоор малын гоц халдварт өвчин батлагдсан Баянтүмэн, Булган, Баяндун, Дашбалбар, Матад, Халхгол сумдаас 2022 оны 10 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд хорио цээрийн дэглэмийг сунгаж, аймаг дотор бүх төрлийн мал, мах түүхий эдийг “Үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх заавар”-ын дагуу тээвэрлэх, худалдан борлуулах, нийтийн хэрэгцээнд нийлүүлэхийг хориглож, эрүүл байгаа Баян-Уул, Гурванзагал, Сэргэлэн, Цагаан-Овоо, Чойбалсан, Чулуунхороот, Хэрлэн сумдын нутаг дэвсгэрээс бүх төрлийн мал, мах, түүхий эдийг Хөлөнбуйр сумын хяналтын цэгээр дамжуулан нийслэл болон бусад аймаг руу үржлийн бус, хүнсний хэрэгцээний зориулалтаар ачааны тээврийн хэрэгслээр 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн зөвшөөрөөд байна.

Дээрх тогтоолын шийдвэрээр МЭГ, ЦГ нар хамтран албан хаагчдыг томилгоожуулан Хөлөнбуйр суманд “Хяналтын цэг” байгуулж, 24 цагаар мал, мах, махан бүтээгдэхүүн тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж ажиллаж байна.

Үхрийн арьс товруутах өвчнөөр өвчилсөн 1176 үхрийг устгажээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх