13 настай Н.Содбилэгт насанд хүрэгчдын шатрын дэлхийн аварга боллоо

2022/11/12
13 настай Н.Содбилэгт насанд хүрэгчдын шатрын дэлхийн аварга боллоо

Дорнод аймгийн Чойбалсан сумын уугуул 13 настай хүү Н. Содбилэгт насанд хүрэгчдын шатрын  дэлхийн хошой аварга боллоо. 

Өнгөрсөн жил буюу 12 настайдаа насанд хүрсэн шатар сонирхогч нартай 9 өрөг тоглож 8 хожиж 1 тэнцэж байжээ. Тэгвэл энэ жилийн 10 сарын 10-наас 20-ны өдрүүдэд Европын Холбооны Мальт улсад зохиогдсон Шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2000 хүртэлх рейтингтэй ангилалд 5 тивийн 38 орны 75 тамирчид ур чадвар, тэвчээр хатуужил, оюун ухаанаа шавхан өрсөлдсөн тоглолтод  9 өрөг тоглож  9 хожин түрүүлж Шатар сонирхогчидын дэлхийн аварга болсон байна.

Н. Содбилэгтын хувьд сурагчдын шатрын Дэлхийн аварга, шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Алт, мөнгө, хүрэл медаль хүртэж шагналын тавцанд гарахдаа дандаа Монгол үндэсний хувцасаар гоёж дэлхийд Монгол хүүхдийн оюун ухаан, үндэсний хувцсаа дэлхийд сурталчилдаг онцлогтой.

Н. Содбилэгт нь 7 настай байхдаа 2016 оны 7 сарын 9-нөөс 18-ны хоорнд Иран Улсын Тегран хотод болсон сурагчдын шатрын Ази тивийн  аварга шалгаруулах тэмцээнд оролцож 12 орны  52 хүүхэд оролцон тоглосон. 9 өрөг тоглож 3-р байрт орж хүрэл медал хүртэж байжээ. Энэхүү амжилтаараа дэлхийн шатрын холбооны дэд мастер цол хүртсэн нь Монголын хамгийн залуудаа дэлхийн шатрын холбооны дэд мастер цол хүртсэн шатарчин болж байсан байна.

Түүний дараа 2016 оны 12 сарын 03-наас 11-ны хоорнд ОХУ-ын Сочи хотод болсон сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 12 ангиллаар 400 гаруй  хүүхдүүд ур чадвар, тэвчээр хатуужил, оюун ухаанаа шавхан өрсөлдөж 14 орны 60 хүүхэдтэй тоглож сурагчдын дэлхийн аварга болсон байна. 

Харин 8 настайдаа 2017 оны 4 сарын 1-нээс 9-ны хооронд Итали улсын Сполето хотод болсон  Шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 1700 хүртлэх рейтингтэй ангилалд 32 орны 60 тамирчид ур чадвар, тэвчээр хатуужил, оюун ухаанаа шавхан өрсөлдөж 4 р байрт орж хүрэл медал хүртсэн байна. 

Дашрамд хэлэхэд, Н.Содбилэгт хүүг дэлхийн шатрын тэмцээнүүдэд оролцож амжилт гаргах боломжоор  Степ Голд компани хангаж байна. 

 

 

 

 

 

 

 

13 настай Н.Содбилэгт насанд хүрэгчдын шатрын дэлхийн аварга боллоо   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх