Өнөө шөнөөс эхлэн нутгийн ихэнх хэсгээр цас орж цасан шуурга шуурна

2022/11/18
Өнөө шөнөөс эхлэн нутгийн ихэнх хэсгээр цас орж цасан шуурга шуурна

МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД, АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД: Энэ сарын 18-нд нутгийн баруун болон төв хэсгээр бага зэргийн цас, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. 19-нд салхи баруун хойноос секундэд 9-14 метр хүрч ширүүсч, зарим нутгаар цасан шуурга шуурна.

Дорнод аймгийн нутгаар: 18-нд нутгийн баруун болон төв хэсгээр бага зэргийн цас, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, 19-нд секундэд 9-14 метр хүрч ширүүсч, зарим нутгаар цасан шуурга шуурна. Шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан, 16-наас 18-нд шөнөдөө -5...-10 градус, өдөртөө 0 ...+5 градус дулаан, 19-нөөс хүйтэрч шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -2...-7 градус хүйтэн байна хэмээн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

 

Өнөө шөнөөс эхлэн нутгийн ихэнх хэсгээр цас орж цасан шуурга шуурна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх