Монгол Улсаа тунхаглан зарласны 98 жилийн ойг тохиолдуулан Монгол үндэсний бичгийн мэдлэгийг дээшлүүлэх, үндэсний бичиг үсгийн гайхамшгийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үндэсний сур харвааг хөгжүүлэх зорилгоор төрийн албан хаагчдын дунд түнх сур харваа болон үндэсний бичгийн тэмцээн зохион байгуулж байна.
Тэмцээнд Засаг даргын дэргэдэх агентлагууд, 14 сумын Засаг даргын тамгын газрын алба хаагчид тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй 26 баг оролцож байна.
Уг тэмцээнийг 2018 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд сүүлийн 2 жил ковидын улмаас хийгдээгүй байна. 2018 онд Чулуунхороот сум, 2019 онд Дашбалбар сум тэмцээнд тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэн болж байжээ.