Төрийн дээд одон медаль, салбарын шагналаар зарим хүмүүсийг шагнаж урамшууллаа

2022/11/25
Төрийн дээд одон медаль, салбарын шагналаар зарим хүмүүсийг шагнаж урамшууллаа

Улс тунхагласны 98 жилийн ойн баярыг тохиолдуулан аймаг, сум орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хүмүүсийг Монгол Улсын төрийн дээд шагнал, одон медалиар шагналаа. 

          Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны удаан тугийн одон”-оор:

Хэрлэн сумын 3 дугаар  багийн ахмад настан Дуламсүрэнгийн Рэнцэнханд                       

Хэрлэн сумын 9 дүгээр багийн ахмад настан Найдангийн Долгорсүрэн                              

Хэрлэн сумын 10 дугаар багийн ахмад настан Шаравын Тоорой                                         

Хөлөнбуйр сумын 2 дугаар багийн ахмад настан Түнтээнгийн Хорлоо                                       

Хөлөнбуйр сумын 3 дугаар багийн ахмад настан Бат-Очирын Балжмаа                                   

           Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас одон”-оор:

Хэрлэн сумын 9 дүгээр багийн өндөр настан Доржийн Люба                                                

Хэрлэн сумын 6 дугаар багийн ахмад настан Баатарын Ургамал                                       

Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн өндөр настан Дагдангийн Бямба                                  

Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн өндөр настан Баамуугийн Доржпүрэв                         

Хөлөнбуйр сумын 2 дугаар багийн ахмад настан Яримпилын Дарийм                                   

Аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн үйлчилгээний албаны ахлах  Мөнхсүрэнгийн  Нарантуул                           

Гурванзагал сумын ИТХ-ын Төлөөлөгч асан,  ЗДТГ-ын Нийгмийн ажилтан Лхагвагийн Сэргэлэн                                        

Сэргэлэн сумын ИТХ-ийн Төлөөлөгч Нямдаваагийн Даваасүрэн                             

Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, Дотоод аудитын тасгийн дарга Будын Ганхуяг                                    

             “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар:

Нийгмийн даатгалын хэлтсийн ахмад настан Дашнямын Цэцгээ                                        

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, “Хаан хүнс” ХХК-ийн захирал Борын Бат-Эрдэнэ                                       

Хэрлэн сумын ИТХ-ын Төлөөлөгч, “Элтрүүд” ХХК-ийн захирал Чимэдрэгзэнгийн Сүхээ                                    

Аймгийн ИТХ-ын Дотоод үйл ажиллагаа, Төлөөлөгчид хариуцсан ахлах мэргэжилтэн Адъяагийн Золтуяа                                           

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль”-аар:

Дорнод аймгийн Засаг дарга Мягмарсүрэнгийн Бадамсүрэн                   

Дорнод аймгийн Засаг даргын орлогч Шүхэртийн Ёл                                                

Аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга  Отгонбаатарын Ганзориг     

                        

“Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр:

Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга  Дашнямын Дамдинбазар     

                    

МУ-ын Барилга, хот байгуулалтын яамны газрын харилцааны “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр:

Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Хэрлэн сум хариуцсан газрын даамал  Сүхчулууны Ууганцэцэг                               -

 

МУ-ын Барилга, хот байгуулалтын яамны “Хүндэт жуух бичиг”-ээр:

Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн  Алтангэрэл Мөнхтуяа                                

 

Монгол Улсын “Эрчим хүчний тэргүүний ажилтан”-аар

Хэрлэн сумын 7 дугаар багийн ахмад настан  Доржготовын Батжаргал                               

 

Цэргийн гимнастикийн сонс эргэх төрөлд 1111 удаа эргэж дэлхийн дээд амжилтыг тогтоон Геннисийн номонд бичигдсэн Зэвсэгт хүчний 327-р ангийн ахлах ахлагч Соёл-Эрдэнийн Батцэнгэлд  аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрээр 1 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгов.

Холбооны Бүгд Найрамдах Герман улсын нийслэл Берлин хотноо болох тусгай олимпийн дэлхийн зуны 16-р наадмын хөнгөн атлетикийн тэмцээнд оролцох эрх авсан Аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан Батжаргалын Баярцэцэгт дэмжлэг үзүүлж 1 сая төгрөгийн мөнгөн урамшуулал, батламж гардуулав. 

Аймгийн “Тэргүүний ажилтан”-аар:

Аймгийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн  Оросоогийн Ганчимэг                                       

Аймгийн Засаг даргын тамгын газрын Аж ахуйн албаны ажилтан Гэндэнжамцийн Жаргалсайхан нар шагнагдлаа.        

Төрийн дээд одон медаль, салбарын шагналаар зарим хүмүүсийг шагнаж урамшууллаа   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх