АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг зарлах хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон 17 хүний нэрийг зарласан. Үүний нэг нь УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн юм. Түүнтэй утсаар холбогдож, энэ талаар тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн "Би нүүрсний хулгайн талаар юу ч мэдээгүй сууна. Хууль хяналтын байгууллагаас ч намайг дуудаж, шалгасан зүйл байхгүй. Надад нүүрстэй холбоотой нэг ч компани байхгүй. Бодвол намайг Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж байсан гэдэг агуулгаар холбогдуулан ийм мэдээлэл хийж байгаа юм байлгүй. АТГ-аас шаардлагатай бол дуудах байх. Би нүүрсний хэрэгтэй ямар ч хамаагүй" гэв.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.СЭРГЭЛЭН: Надад нүүрстэй холбоотой нэг ч компани байхгүй | |
Jaran.MN Facebook |