Энэ оноос шинээр хэрэгжиж буй Зөвшөөрлийн тухай хуулийн онцлох өөрчлөлттэй танилцана уу

2023/01/03

Зөвшөөрлийн тухай хуулийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Ганхуяг, Г.Ганболд, Х.Булгантуяа, Б.Энхбаяр, Г.Амартүвшин нар санаачилж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ажиллажээ. Энэ хууль батлагдсанаар төрөөс олгодог 1600 орчим зөвшөөрлийг тав дахин буюу 360 болгож багасгажээ. 

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль (2001.02.01)

Зөвшөөрлийн тухай хууль  (2023.01.01)-ээс мөрдөгдөнө

Хугацаа

1

Тусгай зөвшөөрөл

3-аас доошгүй жил

1.тусгай зөвшөөрөл

Үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй үйл ажиллагаа, эсхүл тусгай болзол, шаардлагыг хангасны үндсэн дээр хэрэгжүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа, эсхүл ашиг олох зорилгоор болон үйлдвэрлэлийн зориулалтаар байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахад тусгай зөвшөөрөл олгоно.

5-аас доошгүй жил

2.энгийн зөвшөөрөл

Нэг удаагийн шинжтэй үйл ажиллагаа, эсхүл тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх нэмэлт үйл ажиллагаа, эсхүл байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ахуйн хэрэгцээний зориулалтаар ашиглуулахад энгийн зөвшөөрөл олгоно.

3-аас доошгүй жил

2

Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

11.1.1. тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах/;

11.1.2. тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ;

11.1.3.тусгай зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;

11.1.4. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

11.1.5. тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогоос шалтгаалан хуульд заасан бусад баримт бичиг;

11.1.6.үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх;

11.1.7.энэ хуулийн  15.5.7; 15.5.8; 15.6.1-15.6.3; 15.6.5; 15.8.3; 15.8.8; 15.8.18; 15.8.20; 15.10.4.-15.10.6; 15.10.14; 15.11.1; 15.11.2; 15.12.1-15.12.6, 15.22.3-д. заасан аж ахуйн  үйл ажиллагааг эрхлэхэд аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг авсан байна.

11.1.8.энэ хуулийн 15.11.4-т заасан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд улсын болон бүс, нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах тохиолдолд хяналтын төв албаны, орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах тохиолдолд аймаг, нийслэлийн хяналтын албаны дүгнэлт авсан байна.

11.1.9.татварын өргүй байх;

11.1.10.Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан цахим төлбөрийн баримтын системд холбогдсон байх.

Зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах

3.1.зөвшөөрөлд тавигдах хуульд заасан нийтлэг нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичиг;

3.2.хуульд заасан бол улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

3.3.хуульд тусгайлан заасан нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичиг.

 

3

14 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

14.1.1. тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;

14.1.2. хуулийн этгээд татан буугдсан;

14.1.3. тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон ;

14.1.4. тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;

14.1.5. тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй.

14.1.6.стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль тогтоомжийг зөрчсөн.

6.2 дугаар зүйл.Зөвшөөрлийг хүчингүй болгох.

1.1.зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;

1.2.зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаж, зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлтийг ирүүлээгүй;

1.3.зөвшөөрөл эзэмшигч нийтийн эрх ашиг, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчин, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлсэн, их хэмжээний хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон;

1.4.зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчсөн;

1.5.зөвшөөрөл, түүнийг баталгаажуулсан баримт бичгийг хуульд зааснаас бусад тохиолдолд худалдсан, бэлэглэсэн, барьцаалсан болон бусад хэлбэрээр шилжүүлсэн;

1.6.зөвшөөрлийг авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;

1.7.зөвшөөрөл эзэмшигч иргэн бол иргэний эрх зүйн бүрэн чадамжгүйд тооцогдсон, хуулийн этгээд бол дампуурсан, эсхүл татан буугдсан;

1.8.хуульд заасан бусад.

 

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

16 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл олгох аж ахуйн үйл ажиллагааны төрөл

16.2. ДАРААХЬ АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХЭД АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОНО:

16.2.2. эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагаа явуулах

(Шинэ хуулиар 13.Эрүүл мэндийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно: гэж эрүүл мэндийн байгууллагад хамааруулсан)

16.2.4. ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах;

16.2.5. согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх.

16.2.6.эмчилгээний гоо заслын үйлчилгээ.

16.2.7.түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах.

16.3. ДАРААХЬ АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХЭД СУМ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОНО:

16.3.1. агаарт бохирдуулах бодис гаргадаг, физикийн хортой нөлөөлөл үзүүлдэг үйлдвэрлэл эрхлэх, суурин эх үүсвэр ашиглах;

16.3.4. тамхи худалдах.

 

 

8.1. дүгээр зүйл тусгай зөвшөөрлийн жагсаалт

ТУХАЙН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

1.21.газар эзэмших, ашиглах

1.22.энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх

7.6.цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх

7.7.ерөнхий боловсролын сургууль байгуулах

8.28.ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийг ашиглуулах

8.29.түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах

8.30.түгээмэл тархацтай ашигт малтмал хайх

12.13.согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх

12.14.сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи үйлдвэрлэх

ТУХАЙН АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

11.12.нийтийн эзэмшлийн барилга байгууламж, зам, гудамж, талбайд самбар, гэрэл дохио, гэрэлтүүлэг болон хөдөлгөөнгүй бусад хэрэгслийн тусламжтайгаар зар сурталчилгаа байрлуулах

ТУХАЙН СУМ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

1.21.газар эзэмших, ашиглах

1.22.энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх

1.23.тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах, барих

1.24.үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтныг агнах, барих

1.25.элбэг ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах

7.8.хүүхэд харах үйлчилгээ эрхлэх

 

 

ЭНГИЙН ЗӨВШӨӨРӨЛ

 

 

 

ТУХАЙН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

1.9.газар эзэмших, ашиглах

3.3.барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх

4.1.барилга байгууламж барих, өргөтгөх, шугам сүлжээнд холболт хийх зэрэг зайлшгүй шаардлагаар төрийн өмчийн авто замыг сэтлэх, орц, гарц гаргах

10.11.зам, түүний ойролцоо болон нийтийн эзэмшлийн гудамж, талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх

ТУХАЙН СУМ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

1.10.агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах

1.11.амьтныг эзэмших, ашиглах

1.12.ахуйн зориулалтаар агнуурын амьтныг агнах, барих

1.13.ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор ашиглах

1.14.хоногт 50 шоометрээс бага ус ашиглах

10.11.зам, түүний ойролцоо болон нийтийн эзэмшлийн гудамж, талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх

11.6.тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх

 

 

 

Энэ оноос шинээр хэрэгжиж буй Зөвшөөрлийн тухай хуулийн онцлох өөрчлөлттэй танилцана уу   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх