2023 оноос эхлэн мөрдөгдөж эхэлж буй Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлт нь зөвхөн сарын 10 сая төгрөгөөс давсан цалин, хөдөлмөрийн хөлсний орлогод хамаарахаар тусгагдсан байна.
Тодруулбал цалингийн орлогоос авах шаталсан татварыг дараах байдлаар суутгана.
0-10 сая төгрөгийн орлоготой иргэд 10 хувь
10-15 сая төгрөгийн орлоготой иргэд 15 хувь
15-20 сая төгрөгийн орлоготой бол 20 хувийн татвар.
Жишээ нь 14 сая төгрөгийн цалинтай хүн 10 саядаа 10 хувийн татвар төлнө. Үлдсэн 4 сая төгрөгтөө 15 хувийн татвар төлнө.
Банкны дансны гүйлгээ, орлогоос татвар авах мэт олон нийтийн сүлжээнд явж байгаа мэдээлэл нь буруу ташаа болохыг анхаарууллаа.
Жилд 1 тэрбум төгрөгөөс дээш цалинтай 57 иргэн байна | |
Jaran.MN Facebook |