Дархан-Уул аймаг дахь "Тэс Петролиум" ХХК-ийн шатахуун агуулах зориулалттай 2000 тоннын багтаамжтай сав дэлбэрсэн үйл явдал болсонтой холбогдуулан Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулж байгаа газрын тосны бүтээгдэхүүний 6 агуулах, 17 шатахуун түгээх станцуудад ОБГ-аар ахлуулсан нэгдсэн хяналт шалгалтыг мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулсан байна.
Хяналт шалгалтын явцад гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчилж тодотгоогүй, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл стандартын дагуу бүрдүүлээгүй, ШТС-ын байруудад галын утаа мэдрэгч байхгүй, гал унтраах шуурхай төлөвлөгөөг шинэчлэн боловсруулаагүй гэх мэт нийтлэг зөрчлүүд илэрчээ.
Дээрх зөрчил дутагдлыг арилгуулахаар ОБГ-ын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх 7 албан шаардлага, 15 мэдэгдэл, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 4 мэдэгдэл, Мэргэжлийн хяналтын байцаагчийн 4 мэдэгдэл хүргүүлсэн байна.
ШТС-ын байруудад галын утаа мэдрэгч байхгүй зөрчил илэрчээ | |
Jaran.MN Facebook |