Өнгөрөгч 2022 онд улс, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хүнсний ногооны үйлдвэрлэлд 1 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Үүнд, хүлэмж, зоорийн засвар, шинээр зоорь байгуулах, услалтын систем сэргээн засварлах, хүнсний ногооны үрийн дэмжлэг зэрэг багтаж байна.
Хүлэмж төсөл:
Өнгөрөгч онд 517 сая төгрөгийн санхүүжилтээр 60 м2 бүхий 30 ширхэг, 32 м2 бүхий 281 ширхэг нийлэг хальсан хүлэмжийг 14 сумдад нийлүүлжээ.
Тэндэр сонгон шалгаруулалт 2 удаа зарлагдан оролцогч байхгүйн улмаас Батхүлэмж, Ногоон шанд ХХК, Тайван бадрах ХХК-иуд хамтран оролцож 7-р сард хүлэмжийг нийлүүлсэн учраас нийт хүлэмжийн 80%-д тариалалт хийгдээгүй байна.
Өнгөрсөн намар 743 ширхэг 28680 м2 талбай бүхий нийлэг хальсан хүлэмжнээс 53,5 тн ургац хураан авчээ.
Зоорь төсөл:
Аймгийн хэмжээнд нийт 376 ширхэг 4042 тн багтаамжтай зоорь бүртгэлтэй бөгөөд нийт зоорийн 16% буюу 63 ширхэг 2,8 мян.тн багтаамж нь Хэрлэн суманд төвлөрч байна. Өнгөрөгч онд Баян-Уул суманд шинэ зоорь барьж, харин Булган, Гурванзагал, Сэргэлэн сумдад хүнсний ногооны зоорь сэргээн засварлах ажил хийгдсэн байна.
Өнгөрөгч онд хүнсний ногооны үйлдвэрлэлд 1 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ | |
Jaran.MN Facebook |