Энэ жил хадлангаас 1,1 тэрбум төгрөгийн орлого олжээ

2023/01/04

Өнгөрөгч онд Дорнод аймгийн  хэмжээнд 76.6 мянган га газарт үйлдвэрлэлийн хадлан бэлтгэхээр сумдуудын ИТХ-аас баталсан. Улмаар 10 суманд 10 аж ахуй нэгж, 151 иргэн 24.5 мянган га талбайд үйлдвэрлэлийн зориулалтаар хадлан бэлтгэжээ.

Баянтүмэн, Булган, Гурванзагал, Дашбалбар, Сэргэлэн, Матад, Халхгол, Чойбалсан сумаас Улаанбаатар, Төв, Өмнөговь, Дундговь, Хэнтий, Архангай, Сүхбаатар, Говьсүмбэр, Завхан, Дорноговь, Говь-Алтай, Баян-Өлгий, Булган нийт 13 аймагт 271 тээврийн хэрэгслээр 298,835 боодол буюу 5,2 мянган тонн өвсийг тээвэрлэж дунджаар 1.1 тэрбум төгрөгийн орлого олсон байна. 

Баянтүмэн, Дашбалбар, Сэргэлэн, Хөлөнбуйр сумдаас 41 тээврийн машинаар 540 тн улаанбуудай, 1091,7 тн ногоон тэжээл, нийт 1631,7 тн тэжээлийг Улаанбаатар, “Дорнод гурил” ХХК, Булган сум, Завхан аймагруу тээвэрлэжээ. 

Энэ жил хадлангаас 1,1 тэрбум төгрөгийн орлого олжээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх