Цагаан зудтай 5 суманд 393 малчин өрх, 230 орчим мянган толгой мал өвөлжиж байна

2023/01/04

Зудын эрсдлийн үнэлгээгээр Дорнод аймгийн Баянтүмэн, Сэргэлэн сумдын 1-2 багийн нутгаар цасны нягт 0.21-0.22гр/см3, цасан бүрхүүлийн дундаж зузаан 25-27см буюу “ЦАГААН ЗУД”, Булган, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумдын 1-2 багийн нутгаар цасны нягт 0.10-0.19гр/см3, цасан бүрхүүлийн дундаж зузаан 8-18см буюу “ЦАГААНААР ЗУДАРХУУ” мөн Баянтүмэн сумын Хотонт багийн нутгаар мөстсөн мал бэлчээрлэх боломжгүй байна гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагаас гаргаад байна.

Цаашид цас нэмж орвол цасан бүрхүүл нэмэгдэж эдгээр сумдад өвөлжилт илүү хүндрэх төлөвтэй байна. 

Баянтүмэн, Булган, Сэргэлэн, Хөлөнбуйр, Цагаан-Овоо зэрэг 5 сумын 8 багийн нутагт 393 малчин өрхийн 1107 ам бүл байна. Үүнээс: Эмэгтэй малчин өрх 22, жирэмсэн эх 1, өндөр настан 94, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 32 байна.

Эдгээр 5 сумын 8 багийн 39 малчин өрхөд 227 904 толгой мал, 12 498 тн өвс, 64,5 тн тэжээл байна. Үүнээс: Тэмээ 247 толгой, адуу 32919 толгой, үхэр 24092 толгой, хонь 111641 толгой, ямаа 57159 толгой байна.

Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Сэргэлэн сумдын Цагаан зудтай болон цагаанаар зудархуу нутагт өөр, аймаг, сумын 9 малчин өрхийн 7553 толгой мал, 14 тн өвс, 2,5 тн тэжээл байна. Үүнээс адуу 1234 толгой, үхэр 405 толгой, хонь 4505 толгой, ямаа 1509 толгой байна. Үүнд: Улаанбаатар, Завхан аймгийн Нөмрөг сум, Орхон аймгийн Баян-өндөр сум, Төв аймгийн Лүн сум, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт сумдын малчин өрх байна.

Цагаан зудтай 5 суманд 393 малчин өрх, 230 орчим мянган толгой мал өвөлжиж байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх