Баяндун, Булган, Хөлөнбуйр, Матад, Сэргэлэн 5 суманд Улаанбаатар, Төв, Хэнтий, Сэлэнгэ, Архангай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгийн 15 малчин өрхийн 12947 толгой мал отроор ирсэн байна.
Харин Баяндун, Булган 2 суманд Улаанбаатар, Хэнтий, Төв, Сүхбаатар аймгийн 5 малчин өрхийн 948 толгой мал шилжиж иржээ.
Аймаг дундын отрын нөөц бэлчээр:
ЗГ-ын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолоор Чойбалсан сумын нутаг дэвсгэрт 124,4 мян.га газрыг аймаг дундын отрын нөөц бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан. Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 187 дугаар тогтоолоор батлагдсан “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нийтлэг журам”-ын 3.4-т заасны дагуу 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах болон аймаг дундын Чойбалсангийн отрын бүсэд өвөлжиж, хаваржих малын тоо толгойг тогтоох “Орон тооны бус зөвлөл”-ийн хурлын шийдвэрээр өөрийн аймгийн 6 сумын 100.588 толгой мал буюу хонин толгой шилжүүлснээр 204.685 толгой малыг өвөлжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Отроор 12947 толгой мал өвөлжиж байна | |
Jaran.MN Facebook |