Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу зорчих 650 км авто замын хоёр хэсэг газарт их хэмжээний эвдэрхий үүсэж хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон. Өндөрхаан Чойбалсан чиглэлийн дагуух Цагаан хоолой гэх газрын 50 км эвдэрхий замыг Чайна Гео Инженеринг компани 2013-2014 онд Зам тээврийн яамтай гэрээ байгуулан улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн бөгөөд чанар стандартын шаардлага хангаагүйн улмаас Улсын комисс хүлээн аваагүй байна. Уг чиглэлийн замын 2 дахь эвдэрхий бол Дорнод аймгийн Булган сум орчмын 27 км хатуу хучилттай зам бөгөөд тус хэсгийн замыг Хансун зам ХХК гүйцэтгэсэн. Мөн л 2013-2014 онд улсын төсвийн хөрөнгөөр барьсан уг замыг чанар стандартын шаардлага хангаагүйн улмаас Улсын комисс хүлээн аваагүй.
Эдгээр замын эвдэрхий өдрөөс өдөрт нэмэгдэж зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулж байгаа ч гүйцэтгэгч компаниуд дээрх авто замд эвдрэл гэмтлийн засвар арчлалт огт хийгээгүй, улсын комисс хүлээж аваагүй гэдэг шалтгаанаар Зам тээврийн хөгжлийн төв ч хариуцдаггүй, засвар арчлалт хийдэггүй.
Эзэнгүйдсэн замын эвдэрхий иргэдийн аюулгүй зорчих эрхийг хязгаарлаж улсын төсвийн хөрөнгө үр ашиггүй зарлагдсан асуудал шийдлээ олоогүй л байна. Энэ зам нь зөвхөн Дорнодын 80 мянган хүний зорчих хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал бус зүүн хил рүү зорчих олон мянган иргэдийн эрх ашиг зөрчигдөж байна.
Чайна гео инженеринг ХХК, Хансун зам ХХК-иуд чанаргүй зам барьж иргэдийг хохироож байна | |
Jaran.MN Facebook |