Энэ онд хөдөө аж ахуйн салбарт 830 сая төгрөгийн өртөг бүхий тендер зарлагдана

2023/01/16

Энэ онд Дорнод аймаг хөдөө аж ахуйн салбарт 830 сая төгрөгийн өртөг бүхий бараа ажил үйлчилгээний тендер зарлах юм байна. Үүнд, 

Дорнод аймаг хүнсний ногооны хэрэглээгээ дотоодоосоо хангадаг болох зорилтын хүрээнд 10 мянган хүлэмж, 1000 зоорь зэрэг төслийг эхлүүлж 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Айл бүр өрхийн хэрэглээний ногоогоо тарьдаг болох энэхүү санаачилгын хүрээнд энэ онд орон нутгийн төсвийн 719 сая төгрөгийн хөрөнгөөр хүлэмж худалдан авах ажиллагаа зохион байгуулна. 

Мөн гүн өрмийн худаг гаргах ажилд 110 сая төгрөг, өвс тэжээлийн агуулах саравч камержуулах 1,5 сая төгрөгийн тендер зарлана. 

 

Энэ онд хөдөө аж ахуйн салбарт 830 сая төгрөгийн өртөг бүхий тендер зарлагдана   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх