Дорнод аймгийн Чулуунхороот, Дашбалбар, Булган, Чойбалсан сумдад хонины цэцэг өвчин оношлогдоод байна.
Өнөөдрийн байдлаар дээрх 4 сумын 5 голомтын 6 малчин өрхийн 143 толгой хонь өвчилж, 15 толгой хонь хорогдож, 98 толгой хонийг устгалд хамруулж, өвчний шинж тэмдэгтэй буюу Чойбалсан сумын голомтын 24 толгой хонийг амьд сүргээс тусгаарлаад байна.
Булган, Чойбалсан сумдууд дархлаажуулалт 100 дууссан, Дашбалбар, Чулуунхороот сумдууд сэжигтэй бүсийн дархлаажуулалт үргэлжилж байна. Нийт эдгээр 4 сумын 30,000 толгой хонийг дархлаажуулалтад хамруулахаас 15142 толгой хонийг вакцинжуулаад байна.
Дархлаажуулалт нэг бүрчлэн хонины суга, цавьны нимгэн арьсан дор хийж гүйцэтгэж байгаа тул дээрх сумдад удаашралтай явагдаж байна.
4 сумын 143 толгой хонь цэцэг өвчнөөр өвчилсөн байна | |
Jaran.MN Facebook |