1-р сарын 27-ныг хүртэл 30-40 градусын хүйтэн байна

2023/01/23

Дорнод аймгийн нутгаар: 1-р сарын 28-нд зарим газраар ялимгүй цас орно. Салхи их төлөв баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Онон, Улз, Халхголын хөндийгөөр -35...-40 градус, бусад нутгаар -30...-35 градус, өдөртөө бүх нутгаар -20...-25 градус, 27-ноос нийт нутгаар хүйтний эрч суларч шөнөдөө Онон, Улз, Халхголын хөндийгөөр -30...-35 градус, бусад нутгаар -25...-30 градус, өдөртөө бүх нутгаар -15...-20 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр буюу 29-31-нд хүйтний эрч дахин суларна.

Чойбалсан хот орчмоор: 28-нд ялимгүй цас орно. Салхи их төлөв баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -21...-26 градус, 27-ноос хүйтний эрч суларч шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр буюу 29-31-нд хүйтний эрч дахин суларна гэж Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ 

 

 

1-р сарын 27-ныг хүртэл 30-40 градусын хүйтэн байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх