Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцууллаа.
Хоёрдугаар сарын 14-нд олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь:
- Нийгмийн халамжийн тэтгэвэр
- Асаргааны тэтгэмж
- Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
- Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж
- Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт
- Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж
-Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
- Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ
- Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж
- Насны хишиг олгох ажээ.
Энэ онд хүүхдийн мөнгийг 1,139.2 мянган хүүхэд буюу нийт хүүхдийн 91%-д 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор хуульчилсан. Иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргах шаардлагагүй хэмээн ХНХЯ-наас мэдээлж байв. Учир нь төрийн байгууллагын мэдээлэлд суурилан өрхийн амьжиргааг үнэлж хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүүхдийг тодорхойлно гэсэн билээ.
2023 онд 1,367.0 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулахаар баталжээ.
Хоёрдугаар сарын 16-нд хүүхдийн мөнгө олгоно | |
Jaran.MN Facebook |