"Зөвлөлдөх уулзалт-д 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 862 иргэнийг сонголоо.

2023/02/10
"Зөвлөлдөх уулзалт-д  21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 862 иргэнийг сонголоо.

Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг болон шийдвэрлэх арга замыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлохоор зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах шийдвэрийг Улсын Их Хурал гаргасан. Энэ хүрээнд Зөвлөлдөх санал асуулгын эхний шат 2023 оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс хоёрдугаар сарын 2-ны өдрийг дуустал улс орон даяар явагдаж байна. Үндэсний статистикийн хороо Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу мэдээлэл цуглуулах, санал асуулгын үр дүнг гаргах, тайлагнах ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа юм.

"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд эхний шатны судалгаанд хамрагдсан 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 1570 иргэнээс тохиолдлын зарчмаар 862 иргэнийг сонголоо.

Хоёр дахь шатанд сонгогдсон иргэд энэ сарын 14-15-нд Төрийн ордонд зохион байгуулагдах "Зөвлөлдөх уулзалт-д оролцох юм.

"Зөвлөлдөх уулзалт-д 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 862 иргэнийг сонголоо.  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх