Малчдын нөхөн төлбөрийг ирэх 7 хоногт олгохоор болжээ

2023/02/12
Малчдын нөхөн төлбөрийг ирэх 7 хоногт олгохоор болжээ

2021 оны зун манай улсад үхрийн арьс товруутах өвчин шинээр дэгдэж  Дорнод аймгийн 13 сумын 42 багийн 580 өрхийн 2400 толгой үхрийг устгаж 3,2 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох тооцоо гарсан. Уг өвчнөөр устгасан малын нөхөн олговрыг улсын төсвөөс олгох зохицуулалттай  бөгөөд 2021 онд устгасан үхрийн нөхөн олговрыг 2022 онд олгох байсан ч төсөвт тусгаагүй улмаас шийдэгдээгүй. Харин 2023 оны улсын төсөвт дээрх 3,2 тэрбум төгрөг тусгагдсан бөгөөд 2-р сарын дунд гэхэд олгохоор болжээ. Тэгвэл 2022 онд үхрийн арьс товруутах өвчнөөр устгасан малын  нөхөн төлбөр энэ онд шийдэгдэхгүй юм байна.

Малчдын нөхөн төлбөрийг ирэх 7 хоногт олгохоор болжээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх