БНТУ-д үүрэг гүйцэтгэж байгаа манай улсын баг эрэн хайх, аврах, эмнэлгийн гэсэн гурван бүлэгт хуваагдан ажиллаж байна

2023/02/13
БНТУ-д үүрэг гүйцэтгэж байгаа манай улсын баг эрэн хайх, аврах, эмнэлгийн гэсэн гурван бүлэгт хуваагдан ажиллаж байна

БНТУ-ын Хатая мужид үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Аврах баг 2 дугаар сарын 12-ны өдрийн 22:00 цаг (Анкарагийн цагаар 17:00)-т эрэн хайх ажиллагааг эхлүүлж, барилгын нурангиас 3 хүний (үүнээс 1 хүүхэд) цогцсыг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө. Мөн иргэдийн хүсэлтээр үнэт эдлэл, бэлэн мөнгийг гэрийнх нь нуранги дороос олж гарган холбогдох байгууллага, хүмүүст хүлээлгэн өгсөн байна.

Аврах багийн эмнэлгийн бүлэг  хээрийн эмнэлэгт нийт 96 хүнд /үүнээс 13 нь хүүхэд/ үзлэг, оношилгоо хийж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүллээ.

БНТУ-ын Эрүүл мэндийн яамны биет төлөөлөгч болон тусгай хүчний секторын командлагч нар эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган ажиллахаа мэдэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

БНТУ-д үүрэг гүйцэтгэж байгаа манай улсын баг эрэн хайх, аврах, эмнэлгийн гэсэн гурван бүлэгт хуваагдан ажиллаж байна  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх