Ахмад настнуудын 3-р сарын тэтгэврийг өнөөдөр олгохоор боллоо. Сар шинийн баяртай холбогдуулан 3-р сарын тэтгэврийг урьдчилан олгохоор болсон юм. Иймээс өнөөдөр ахмад настнууд насны хишиг, алдарт эхийн одонгийн мөнгөө авна. Засгийн газрын насны хишиг олгох журмын дагуу сар шинийн амна насны ангиллаар мөнгөн тэтгэмж олгодог. 65-96 нас 50 мянга, 70-79 нас 80 мянга, 80-89 нас 150 мянга, 90 болон түүнээс дээш бол 250 мянган төгрөг олгодог. 1-р зэргийн одонтой эхэл 200,000 төгрөг, 2-р зэргийн одонтой эхэд 100,000 төгрөг олгодог.
Өнөөдөр насны хишиг, алдарт эхийн одонгийн мөнгө олгоно. | |
Jaran.MN Facebook |