Гүйлтийн цанын Дэлхийн аваргад Монгол Улсаас гурван тамирчин оролцоно

2023/02/15
Гүйлтийн цанын Дэлхийн аваргад Монгол Улсаас гурван тамирчин оролцоно

Гүйлтийн цанын 43 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2 сарын 21-нээс 3 сарын 5-нд Словенийн Планика хотод болно. Энэ тэмцээнд манай улсаас “Бээжин-2022” өвлийн олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул болон ОУХМ Э.Ариунтунгалаг нар дасгалжуулагч Б.Баттулгын хамт оролцохоор маргааш эх орноосоо мордох гэж байна. 

 Планика хот нь 2018 онд олон улсын цанын холбооны 51 дэх удаагийн чуулганаар Норвегийн Тронхэм хоттой өрсөлдөж ялалт байгуулснаар ДАШТ-ийг зохион байгуулах эрхээ авсан билээ.

 

 

 

 
 
 
Гүйлтийн цанын Дэлхийн аваргад Монгол Улсаас гурван тамирчин оролцоно  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх