Монгол Улсын баг нийт найман хүн /үүнээс гурван хүүхэд/-ийг нуранги дороос гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, 19 хүн /үүнээс зургаан хүүхэд/-ий цогцсыг гаргасан байна.
Хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан цэргийн 11 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй эмнэлгийн баг 72 хүүхэд, 359 эрэгтэй, 218 эмэгтэй, нийт 649 хүнд эмнэлгийн анхан болон лавлагаа шатны тусламж, үйлчилгээ үзүүлжээ.
Монголын ард түмний илгээсэн хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна. Монгол Улсын эрэн хайх, аврах багийн үүрэг гүйцэтгэж байгаа Хатай мужийн Антакья хотод хүнд техникээр барилгын нурангийг цэвэрлэж зайлуулах, сэргээн босгох ажиллагаа эхлээд байна. Мөн Эрчим хүч, дулаан хангамж, интернет сүлжээ тасарсан, нийт барилга байгууламжийн 90 орчим хувь нь нурж сүйдсэн, газар хөдлөлтийн чичирхийлэл тасраагүй, нурангид өртөх эрсдэл өндөр байна гэж ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр энэ сарын 08-ны өдрөөс хойш гүйцэтгэсэн үүрэг, цагийн нөхцөл байдлын талаар илтгэсэн юм.
Эмнэлгийн баг нийт 649 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлжээ | |
Jaran.MN Facebook |