Иргэд 3 сарын 1-нээс хоёр төрлийн гадаад паспортоос сонголтоо хийж захиална

2023/02/28
Иргэд 3 сарын 1-нээс  хоёр төрлийн гадаад паспортоос сонголтоо хийж захиална

"3 сарын 1-нээс үндэсний энгийн паспортын шинэ загвар болон цахим гадаад паспортыг хэрэглээнд нэвтрүүлнэ" хэмээн УБЕГ-аас мэдээллээ. Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ИКАО) нийтийн түлхүүрийн санд 82 дахь гишүүн орноор элсэн орсон. Ингэснээр Олон Улсын стандартад нийцсэн, өндөр нууцлалтай гадаад паспортыг Монгол Улсын иргэд ашиглах боломжтой болж байна. Цахим гадаад паспорт чиптэй, хилийн шалган нэвтрүүлэх ажилтнаар штамп даруулахгүйгээр сканердаад гарч, орно. Монгол Улс гадаад паспортоо анх удаа өөрсдөө хэвлэх бөгөөд 42 хуудастай, үнийн хувьд өөрчлөгдөхгүй байх юм байна. "Иргэний гадаад паспортын хүчинтэй хугацаа дуусаагүй, хүчин төгөлдөр байгаа бол заавал цахим паспортоор солих шаардлагагүй.

Хаясан, гээсэн, гэмтээсэн гэх мэт шалтгаанаар дахин авч байгаа бол мэдээллээ үнэн зөв мэдүүлэх, өөрийн зургаа цахимаар илгээж байгаа тохиолдолд олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага /ИКАО/-ын стандарт шаардлагын дагуу оруулсан байх"-ыг албаны хүн зөвлөж байна

Захиалахдаа дараах нэгжүүдээс авах боломжтой. Үүнд:

-Нийслэлийн 9 дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс
-Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд /Дүнжингарав, Мишээл, Драгон, Баянхошуу, Оргил, Баянгол төв/
-Улсын бүртгэлийн үйлчилгээний нэгдсэн цэгүүд /Баянзүрх дүүрэгт Жанжин клуб, Төр захиргааны II байр, Дарь-Эх, Чингэлтэй дүүрэгт Спорт хороо цогцолбор байр, Хан-Уул дүүрэгт Буянт-Ухаа нисэх буудал/

 
 
 
 
 
Иргэд 3 сарын 1-нээс хоёр төрлийн гадаад паспортоос сонголтоо хийж захиална  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх