Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийн санал хураалт улс даяар 2023 оны 6 сарын 18-ны өдөр явагдана.
17 аймгийн 33 сум, нийслэлийн хоёр дүүрэгт ИТХ-ын сонгууль болно. Тиймээс хуульд заасны дагуу эдгээр аймаг, сум, дүүрэгт сонгууль явагдахаас 60 хоногийн өмнө буюу 4 сарын 19-нөөс эхлэн иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох юм.
Шилжилт хөдөлгөөнийг 2023 оныг 6 сарын 19-нөөс сэргээнэ.
Шилжилт хөдөлгөөнийг зогсоох аймаг, сум дүүрэг:
Архангай аймгийн Ихтамир сум
Баянхонгор аймгийн Баянговь, Баян-Овоо, Богд, Заг сум
Баян-Өлгийн Буянт сум
Булган аймгийн Хангал сум
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Шивээговь сум
Дорноговь аймгийн Айраг, Эрдэнэ сум
Дорнод аймгийн Чойбалсан сум
Дундговь аймгийн Адаацаг, Баянжаргалан, Өлзийт, Хулд сум
Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, Хархорин сум
Өмнөговь аймгийн Ноён сум
Сүхбаатар аймгийн Уулбаян сум
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Сүхбаатар сум
Төв аймгийн Бүрэн, Заамар, Өндөрширээт сум
Увс аймгийн Давст, Түргэн сум
Ховд аймгийн Булган, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн сум
Хөвсгөл аймгийн Баянзүрх, Тосонцэнгэл сум
Хэнтий аймгийн Батширээт сум
Нийслэлийн Сүхбаатар, Баянгол дүүрэг.