2022 оны иргэдийн орон сууц, сургалтын төлбөр, бусад татварын хөнгөлөлтийг нийслэлд олгож байна.
Хувь хүний орлогын албан татварын тайлан 2022 оны тайланг 293,963 иргэн ирүүлснээс 54,153 иргэн нь татварын хөнгөлөлтөд хамрагдах хүсэлт гаргажээ. Орон нутгуудад буцаан олголт эхэлсэн бөгөөд одоогоор дараах аймгуудад иргэдийн буцаан олголтыг 100% шилжүүлээд байна.
Дорнод аймаг 1021 татвар төлөгчийн 1 тэрбум төгрөг
Сүхбаатар аймаг 688 татвар төлөгчийн 582 сая төгрөг
Хэнтий аймаг 514 татвар төлөгчийн 383 сая төгрөг
Ховд аймаг 1128 татвар төлөгчийн 862 сая төгрөг
Дархан-уул аймаг 2277 татвар төлөгчийн 2.6 тэрбум төгрөг
Булган аймаг 762 татвар төлөгчийн 608 сая төгрөг
Говьсүмбэр аймаг 312 татвар төлөгчийн 318 сая төгрөг
Орхон аймаг 2888 татвар төлөгчийн 4,4 тэрбум төгрөг олгоод байна. Хүсэлт гаргасан иргэдийн 2022 онд төлсөн 64.4 тэрбум төгрөгийн татварыг нь буцаан олгохоор байна.Тухайлбал хувьдаа анх удаа орон сууц худалдан авсан болон барьсан 32,560 иргэнд 55 тэрбум төгрөг буцаан, төрсөн болон үрчлэн авсан хүүхдийн сургалтын төлбөр төлсөн 21,452 иргэнд 9.2 тэрбум төгрөгийн төлсөн татварыг нь буцаан олгоно.