Дорнод аймгийн хэлний бодлогын салбар зөвлөл, Боловсрол, шинжлэх ухааны газар, Хэрлэн сумын ЕБ-ын 12 дугаар сургууль хамтран “Цахим бичвэр-2023” уралдааныг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Уралдаанд төрийн албан хаагч, монгол хэл, бичиг, уран зохиол, бага анги болон бусад мэргэжлийн багш нар гэсэн 4 ангилалд 34 төрийн албан хаагч оролцож, үндэсний бичгийн цахим бичвэрийн чадвараа сорьжээ.
Энэхүү уралдаан нь “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ыг хэрэгжүүлэх хүрээнд үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлыг хангахад хувь нэмэр оруулсан чухал үйл ажиллагаа болсон байна.