Цахим залилангийн гэмт хэрэг эрс нэмэгдэж байгаа бөгөөд үүний дийлэнх хувийг фэйсбүүк хаягаа алдсанаас үүдэлтэй залилан эзэлж байгаа юм. Фэйсбүүк хаягаар ирсэн үл мэдэгдэх линкийг нээж үзэж аккаунтаа алдаж байгаа бөгөөд найз нөхөд ах дүү нараас нь мөнгө гуйх арга дэлгэрсэн. Уг аргын талаар иргэдийн ойлголт сайжирч байгаа ч залиланд өртөх явдал байсаар байна. Сүүлийн үед цахим залилан хийгчдийн арга нарийсч "Бичлэг дээр байгаа чамайг л гэж бодож байна" гэсэн үгтэй линк илгээх болжээ. Энэ нь хүмүүсийн анхаарлыг ихэд татах бөгөөд өөрийн зураг бичлэгийг орж харах гэж линк дээр дарахад таны фэйсбүүк алдагдахыг анхаарна уу.
"Бичлэг дээр байгаа чамайг л гэж бодож байна" гэсэн үгтэй линк илгээх болжээ | |
Jaran.MN Facebook |