ХДТ-ын гоцлол дуучин Л.Түвшинсайхан олон улсын дуулаачдын 12 дахь удаагийн уралдаанд ТЭРГҮҮН байр эзэллээ

2023/05/23
ХДТ-ын гоцлол дуучин Л.Түвшинсайхан олон улсын дуулаачдын 12 дахь удаагийн уралдаанд ТЭРГҮҮН байр эзэллээ
ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан Нэрт хөгжмийн зохиолч И.ДУНАЕВСКИЙН нэрэмжит Олон улсын дуулаачдын 12 дахь удаагийн уралдаанд Дорнод Хөгжимт Драмын Театр -ын гоцлол дуучин Л. Түвшинсайхан амжилттай оролцож ТЭРГҮҮН байр эзэллээ. 
 
ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор 12 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус уралдаанд ОХУ, БНХАУ, Израиль, Бүгд Найрамдах Беларусь, , Казахстан, Армени, Гүрж, Иран зэрэг орны 260 гаруй дуучид оролцсон байна. 
 
Дорнод Хөгжим драмын театрын гоцлол дуучин Л.Түвшинсайхан 26-35 насны ангилалд Академический вокал буюу “Сонгодог дуурь”-ийн төрөлд ТЭРГҮҮН байр, Эх хэлнээ дуулсан “Сонгодог дуурь”-ийн төрөлд мөн ТЭРГҮҮН байруудыг тус тус хүртлээ. 
ХДТ-ын гоцлол дуучин Л.Түвшинсайхан олон улсын дуулаачдын 12 дахь удаагийн уралдаанд ТЭРГҮҮН байр эзэллээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх