Гүйлт сонирхолт М.Эрдэнэ-Очир ажлынхаа хажуугаар спортоор хичээллэхийг уриалан гүйж байна

2023/05/23
Гүйлт сонирхолт М.Эрдэнэ-Очир ажлынхаа хажуугаар спортоор хичээллэхийг уриалан гүйж байна

Говь-Алтай аймгийн уугуул Монголхүүгийн Эрдэнэ-Очир олон нийтэд эерэг хандлага түгээж ажлынхаа хажуугаар спортоор хичээллэх боломжтой гэдгийг харуулах зорилгоор Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг хүртэл 1000 км гүйж эхэлсэн байна.

Өнөөдрийн байдлаар 740 км замыг туулаад байна. Гүйж байх явцдаа хоноглосон газрынхаа 100метр орчмын газрын хогийг түүж байгаль эхээ хайрлах, цэвэрхэн байлгахыг залуучуудад уриалж байна.

Түүний хувьд 22 настай келебек тавилгын дэлгүүрт ажилладаг. Чөлөөт цагаараа гүйх, гар бөмбөг, сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлжээ.

Залуу үеийн төлөөлөл болж залуу хүний тэсвэр тэвчээрийг харуулж залуучуудыг спортоор хичээллэж эрүүл мэнддээ цаг гаргахыг уриалан гүйж байгаа юм.

Хэт холын гүйлтэд гарах бэлтгэлээ 6 сарын хугацаанд хийж ийнхүү 5-р сарын 10-наас гүйлтээ эхэлжээ. 

Гүйлт сонирхолт М.Эрдэнэ-Очир ажлынхаа хажуугаар спортоор хичээллэхийг уриалан гүйж байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх