Хилийн цэргийн 0132 дугаар анги, хилийн Хавирга боомт дахь хилийн хяналтын байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо. “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т хилийн Хавирга боомт дахь хилийн хяналтын байгууллагын алба хаагчид оролцож боомтоор нэвтэрч байгаа зорчигч, ард иргэдэд улсын хилээр нэвтрэхэд шаардлагатай хууль, дүрэм, журмуудыг танилцуулж, анхаарах зүйлсүүдийн талаар мэдээлэл хүргэлээ.
Хил хамгаалах байгууллагын зүгээс ард иргэдэд хилийн боомтын асуудлаар хилийн тухай хуулинд орсон нэмэлт өөрчлөлтүүд, улсын хилийн зурвас болон хилийн боомтод мөрдөх журам, зорчигчийн гадаад паспорт, түүний хүчин төгөлдөр байх нөхцөлүүд, хил нэвтрэх эрхийн баримт бичгийн төрлүүд, Монгол Улсаас БНХАУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газруудын байршил, боомтын ажиллах цагийн хуваарь зэрэг мэдээ мэдээллийг өгсөн юм.
Хавирга боомтод нээлттэй хаалганы өдөрлөг боллоо | |
Jaran.MN Facebook |