Дорнод аймгийн ЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсээс өсвөр үеийн хүүхэд багачуудад хэрэглээний соёл эзэмшүүлэх, байгаль эх дэлхийгээ хайрлах, экологийн боловсрол олгох, эрүүл зөв хэрэглээнд уриалах зорилгоор 8-12 дугаар ангийн сурагчдын дунд Хэрэглээний соёлтой хүүхэд уралдаан зарласан. Уралдаанд 25 бүтээл ирснээс 1-р байранд Хэрлэн сумын 1-р сургуулийн 10д ангийн сурагчдын “Цахим хаяг дахь хувийн мэдээллээ хамгаалъя” бүтээл, 2-р байранд Хэрлэн сумын 12-р сургуулийн 8в ангийн сурагчдын “Усны зөв зохистой хэрэглээ” бүтээл, 3-р байранд Хэрлэн сумын 8-р сургуулийн 8д ангийн сурагчид “Электрон тамхины хор уршиг” бүтээл шалгарчээ. Дээрх уралдааны бүтээлүүдээр дамжуулан өсвөр насны хүүхэд багачуудыг хэрэглээний зөв соёлд суралцахад нөлөөлөхийг зорьсон юм. Сурагчдын бүтээлийн хандалт өндөр байлаа.
Хэрэглээний соёлтой хүүхэд уралдааны шилдгүүд тодорлоо | |
Jaran.MN Facebook |