ДЭМБ-ын Эрт сэрэмжлүүлэгийн системээс Denk pharma GmbH &Co. KG компаний Денк-Эйр жуниор 4мг, 5мг зажилдаг шахмал эмийн 26938, 27084, 27104 цувралын дугаартай бүтээгдэхүүн тогтвортой байдлын судалгааны дүнгээр хольцын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тул зах зээлээс эргүүлэн татаж байгаа талаар мэдээллийг ирүүлжээ. Иймд манай улсад 26938 цуврал бүхий “Денк-Эйр жуниор 4мг” зажилдаг шахмал эмийг зах зээлээс эргүүлэн татаж байна хэмээн Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар мэдээллээ.
Герман чанар гэх рекламаараа Монгол хүмүүсийн өргөн хэрэглэх болсон "Денк"-ийн эмнүүд өндөр үнэтэй зарагддаг, борлуулалт ч сайтай. Дээр нь манай улсын Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлттэй үнээр олгох зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулсан байдаг. Гэтэл "Денк"-ийн эмүүдэд хорт бодисын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн нь тогтоогдсон тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зах зээлээс эргүүлэн татах болжээ. Тэрдундаа хүүхдэд зориулсан эмийн нь хольцын хэмжээ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн гэж байна.
Хүүхдүүдийн амьсгалын замын өвчинд уудаг Denk-ийн үйлдвэрлэсэн Денк-Эйр жуниор буюу Монтелукаст 4 мг,5 мг зажилдаг шахмал эмүүдийн хольцын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн бөгөөд энэ эм манай улсын Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлттэй үнээр олгодог зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад байдаг. Ингэхээр Монгол улс "Денк"-ийн хортой эмийг хөнгөлттэй үнээр олгодог, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулчихсан, даатгалаасаа хөнгөлж байжээ.
Герман чанар гэгддэг "Денк"-ийн зарим эмнүүдийг ДЭМБ зах зээлээс татаж эхэлжээ | |
Jaran.MN Facebook |