''Нээлттэй нам'' иргэдтэй уулзах уулзалт болно

2023/06/13
''Нээлттэй нам'' иргэдтэй уулзах уулзалт болно

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар, Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, А.Ариунзаяа, С.Далхаасүрэн нар Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчид, иргэдтэй өнөөдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 15:30 минутад "Хөгжимт драмын театр"-т уулзалт хийнэ.

Уулзалтаар Монгол улсын Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй ажил, цан үеийн нөхцөл байдал, Монгол Ардын Намын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч иргэдийн санал хүсэлтийг сонсох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

''Нээлттэй нам'' иргэдтэй уулзах уулзалт болно  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх