"Бичигт" боомтоор нэвтрэх иргэд PCR болон түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариутай байна

2023/06/14
"Бичигт" боомтоор нэвтрэх иргэд PCR болон түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариутай байна

Хилийн “Бичигт” боомтоор 2023 оны 6 сарын 15-ны өдрөөс эхлэн Олон Улсын зорчигчийн хөдөлгөөн нээнэ. Тус боомтод байнгын үйл ажиллагаа эрхэлдэг 1000, түр буюу явуулын 1500 гаруй иргэн суурьшдаг.  Ердийн үед өдөрт дунджаар 500-600 орчим зорчигч, 300 гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Боомтын хилээр нэвтрэх зорчигчид дараах шаардлагыг хангах ёстой.

 Үүнд:

1. Улсын хилээр нэвтрэх хүчин төгөлдөр баримт бичигтэй байна. /Монгол Улсын гадаад паспорт, хил орчмын нутаг дэвсгэрт зорчих үнэмлэх/

2. Улсын хилээр нэвтрэх хүүхэд гадаад паспорт, төрсний гэрчилгээ, хууль ёсны асран хамгаалагчийн хамт хил нэвтэрнэ. Хууль ёсны асран хамгаалагч хамт яваагүй бол итгэмжлэхтэй байна.

3. Улсын хилээр нэвтрэх зорчигч нь 48 цагийн PCR болон түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариутай нөхцөлд хилээр нэвтэрнэ.

4. Хилээр нэвтэрч буй иргэд эрүүл мэндийн мэдүүлгийг 100 хувь мэдүүлэх бөгөөд зорчигчид гар утсандаа “Wechat” аппликейшн суулгасан байна.

5. Даваа гарагаас Баасан гарагт 08.00-09.00 цагт Монголын талаас зорчигчид Хятадын тал руу нэвтэрнэ. Хятадын талаас Монгол Улсын тал руу 16.00-17.00 цагт зорчигчид нэвтэрнэ.

6. БНХАУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын Авто тээврийн хэлэлцээр, Олон улсын зам тээврийн хяналтын журмын (БНХАУ-ын Зам тээврийн яамны 2005 оны 3 дугаартай шийдвэр) холбогдох заалтын дагуу Монгол, Хятадын хилийн боомт хооронд зорчигч тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь 8-аас дээш хүний суудалтай автобусаар хил нэвтэрнэ.

7. БНХАУ-д зорчиж буй иргэд зочид буудлаас бусад газар амьдрах болон хоноглохоор бол 24 цагийн дотор Хятадын Цагдаагийн газарт бүртгүүлэх шаардлагатай.

8. БНХАУ-д Монгол Улсын иргэд 30 хоног хүртэл хугацаатай визгүй зорчиж болно гэж хилийн боомтын зөвлөлөөс мэдээллээ.

"Бичигт" боомтоор нэвтрэх иргэд PCR болон түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариутай байна  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх