Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 16/27 дугаартай тогтоолын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд Дорнод аймагт газрын тос, бусад ашигт малтмалын хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалтыг зохион байгуулан, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, эрсдэлийг тодорхойлох хяналт шалгалтыг Петрочайна Дачин Тамсаг ХХК-ны 19 болон 21 талбай, “Меланж” ХХК , “Степ голд” ХХК, “Шинь Шинь” ХХК компани туслах гүйцэтгэх 16 аж ахуйн нэгжид Төрийн хяналт шалгалтын хийж гүйцэтгэлээ.
Илрүүлсэн зөрчлийг тухайн аж ахуйн нэгж байгууллагад зөрчил арилгуулах хугацаатай үүрэг чиглэл хүргүүлээд байна.
Дээрх хяналт шалгатын хүрээнд төрийн байгууллага болон Иргэний нийгмийн байгуулагын төлөөлөл, иргэд хөндлөнгийн хяналт хийж ажилласан байна.
Дорнод аймгийн ИТХ уул уурхайн 16 компанид хяналт шалгалт хийлээ | |
Jaran.MN Facebook |