ИТХ-ын төлөөлөгчдөд 2023 онд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө

2023/06/16
ИТХ-ын төлөөлөгчдөд 2023 онд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйл, Сангийн сайдын 86 дугаар тушаал “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-д заасны дагуу, Аймгийн ИТХ-ын 2023 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажил болох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг 2023 оны Улс, орон нутгийн төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааны явц, чанар, үр дүн, гүйцэтгэлийн талаарх мэдээлэл өгөх ажил зохион байгуулагдлаа.          

Аймгийн 2023 оны улс, орон нутгийн төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааны мэдээ:       

Тус уулзалтаар аймгийн 2023 оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн талаар мэдээллийг ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс болон ГХБХБГазар, Орон нутгийн өмчийн газар зэрэг холбогдох хэлтэс агентлагуудаас мэдээллийг танилцуулж, төлөөлөгчдийн асуусан асуултад нэмэлт тайлбаруудыг өглөө.

Төлөөлөгчдийн зүгээс өөрсдийн сонгогдсон сум багийн нутаг дэвсгэрт Хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажил үйлчилгээний явцад хяналт тавих ажилд хамтран ажиллах саналаа хэлсэн бөгөөд шууд гэрээ хийгдэж байгаа ажлуудыг яаралтай хийж гүйцэтгүүлэх, ногоон гудамж, хүлэмж зэрэг иргэдээс хүлээлт ихтэй байгаа төслүүдийг цаашид үргэлжлүүлэх мөн аливаа тендерийг багцаар нь зарлаж буй байдалд дахин дүгнэлт хийж зохион байгуулж байх гэх мэт саналуудыг гаргалаа. Мөн цаашид  хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлууд дээр захиалагчийн хяналтыг хэрхэн хийж гүйцэтгэж байгаа байдалд мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

 

 

 

ИТХ-ын төлөөлөгчдөд 2023 онд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх