Өнөөдөр өглөөний 08 цагийн байдлаар голуудын усны түвшин өмнөх өдрөөсөө Хэрлэн гол уртын дагууд 2-6 см-ээр нэмэгдэж Чойбалсан хотод 136 см, Хөлөнбуйр суманд 189 см болсон бол Улз гол уртын дагууд 1-12 см-ээр буурсан байна.Харин Халх гол Халхгол суманд 2 см буурч 259 см, Ялалт баг орчим 3 см нэмэгдэж 532 см болж үерийн аюултай түвшинг 12 см--р давж үерлэж байна.Иймд ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс онцгойлон анхааруулж байна.
Анхааруулга: Халхгол үерийн аюултай түвшинг 12 см-ээр даван үерлэж байна | |
Jaran.MN Facebook |