Газрын тосны 21-р талбайд нэг ажилтан амь насаа алджээ

2023/07/25
Газрын тосны 21-р талбайд нэг ажилтан амь насаа алджээ

Энэ сарын 23-ны өдрийн 07:40 цагт Дорнод аймгийн Халхгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Ви Эс Эм” ХХК-ийн туслах ажилтан нас барсан гэх дуудлага цагдаагийн газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу Дорнод аймгийн Цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Урьдчилсан байдлаар ажилчдын амрах байранд гар утасны сүлжээгүй тул зарим ажилчин газрын тосны донки төхөөрөмж байрлах газарт очиж утсаар ярьдаг. Энэ үед “Ви Эс Эм” ХХК-ийн туслах ажилтан О нь газрын тос олборлох дээрх төхөөрөмжид хавчуулагдаж, амь насаа алдсан нөхцөл тогтоогджээ.

Эх сурвалж Өрөг.мн 

 

Газрын тосны 21-р талбайд нэг ажилтан амь насаа алджээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх