Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэлж байна

2023/08/01
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэлж байна
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2023 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 8 дугаар сарын 20-ны өдрийг дуустал "E-MONGOLIA" системээр дамжуулан хүлээн авна. 2023-2024 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 142,798 хүүхэд оршин сууж байна. Үүнээс 2 настай 33,142 хүүхэд байна.
Та хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
-Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
-Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх
-Хэрвээ та шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол хүсэлт хүлээн авах хугацаанд баталгаажуулсан байх
Жич: Хэрвээ та E-Mongolia-р дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хандаж зөвлөгөө, дэмжлэг аваарай.
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэлж байна  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх