Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Харин цэцэрлэгт элсэгчдийн бүртгэл үргэлжилж байна. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл эхэллээ. Энэ жил улсын хэмжээнд 73,900 гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэх тооцоолол гарчээ. "Сургууль, цэцэрлэгт элсэгчдийг хоёр дахь жилдээ цахим системээр бүртгэж байна. Энэ хичээлийн жилд элсэн суралцах сурагчдын тоо өмнөх жилээс 40 мянга гаруйгаар нэмэгдэж байна. Иймд ойрын гурван жилийн хугацаанд ЕБС-ийн ачаалал нэмэгдэнэ. Нэмэгдэж байгаа ачааллын 50-60 хувь нь нийслэлийн хэмжээнд байхаар төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл 40 мянган хүүхэд нэмэгдэж байгаагийн тал хувь нь нийслэлд сурах юм. Одоогоор гурван ээлжээр хичээллэх нийт 47 сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор 22 сургуульд, сургуулийн зохиулалтаар ашиглах боломжтой түрээсийн байрыг шийдвэрлэсэн. Сурагчдыг "
E-MONGOLIA" системээр бүртгэж эхлэх юм. Тус систем рүү нэвтрэн ороход таны харьяаллын дагуу нэгдүгээр ангид элсэх хүүхдийн тань аль сургуульд хамран сурах мэдээлэл нь гарч ирэх аж.