"Нүүдэлчин" фестивальд Дорнод аймгаас 40 гаруй уран бүтээлчид оролцохоор ирлээ

2023/08/17
"Нүүдэлчин" фестивальд Дорнод аймгаас 40 гаруй уран бүтээлчид оролцохоор ирлээ
Монгол Улсын Соёлын биет бус өвийн 7 ай сав 362 төрөл зүйл, түүний дотор Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай үндэсний бүртгэлд орсон соёлын биет бус өвүүдийг дэлхий дахинд сурталчлан таниулах, Монголын үндэсний өв уламжлал, түүх соёлыг өсвөр насны хүүхэд багачуудад өвлөн уламжлуулах зорилготой “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестиваль 2023 оны 08 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд Налайх дүүргийн 3 дугаар хороо Тайж хайрханы бэлд зохион байгуулагдана.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээнд Дорнод аймгаас өв уламжлалаа өвлөн уламжилж байгаа 40 гаруй уран бүтээлчид оролцохоор ирлээ.  
Амралтын өдрүүдээр Тайж хайрханы бэлд хүрэлцэн ирж 21 аймгийн өргөөгөөр зочлон, Монголын уламжлалт идээ, ундааны амталгаат худалдаагаар үйлчлүүлж, ЖДҮҮ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаагаар зочлох боломжтой. 
"Нүүдэлчин" фестивальд Дорнод аймгаас 40 гаруй уран бүтээлчид оролцохоор ирлээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх