Зүүн бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн болж байна

2023/08/19
Зүүн бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн болж байна
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга М.Энхтөрийн ивээл дор Спортын мастер Д.Оюунбаатар, Д.Ганшигмаа нарын нэрэмжит “ЗҮҮН БҮС”-ийн аварга шалгаруулах шатрын тэмцээн болж байна. Тэмцээнд БНХАУ-ын ӨМӨЗО, Мальти Улсын болон зүүн бүсийн 350 гаруй шатарчин өрсөлдөж байгаа юм. Тэмцээнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Төв аймаг, Багануур, Багахангай дүүргийн 400 гаруй шатарчин оролцож байна. Өнгөрсөн жилийн хавраас Дорнод аймгийн шатрын холбоо шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлснээр томоохон амжилтууд гаргаад байна. Тухайлбал, нэг жилийн хугацаанд 11 шатарчин спортын  мастер, дэд мастер цолны болзол хангажээ. Түүнчлэн Дорнодын шатарчид Ази тив, олон улсын тэмцээнүүдээс 30 гаруй медаль хүртээд байна.
Зүүн бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн болж байна  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх