Аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр сум, орон нутгийн хэмжээнд дутагдалтай байгаа төрийн байгууллагын ажлын байрны сул орон тоог нөхөж, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг шуурхай хангах, төрийн албаны ерөнхий шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор үнэ төлбөргүй сургалтыг 2023 оны 09 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд МУИС-ийн Дорнод аймаг дахь сургуульд зохион байгуулж байна.
Сургалтыг 2020 оноос эхлэн зохион байгуулж буй. Уг сургалтад хамрагдсан иргэдийн 70 хувь нь тэнцсэн бол 40 гаруй хувь нь тусгай шалгалт өгч төрийн албанд ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн төрийн албан хаагчийн шалгалтад 75 иргэн шалгуулахаар бүртгүүлээд буй. Үүнээс 30 иргэн сургалтад хамрагдаж байна.